2015-03-18

Д.Намдаг "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг

1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив.
Тэрээр Халх голын байлдаанд баатарлах байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа баяр баясгаланг өгч даанч чадсангүй.
Гэрийн баруун хоймор өргөн нүүртэй шанааны үс буурал янхигар цээжтэй тавь эргэм настай Жамъян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий эхээс бид гурван хүү төрсөн юмсөн” гэж нүднээсээ ганц боловч нулимс гаргахгүйг хичээн шүд зуув: Цааш өгүүлэхдээ Жамъян дундах маань тэр жил... одоо бага дүү маань!... улс орныхоо төлө баатарлаг байлдаж байгаад гавъяа байгуулсан боловч нэгэнт амь бие үрэгдсэнээс хойш үлдсэнд бидэнд ямар баяр баясгалан байх билээ дээ гээд нулимсаа барьж эс чадан асгаруулж гарав.

Харилцахуйн гайхамшиг "Алтан Дейль Карнеги"

https://docs.google.com/file/d/0B7bQh0wtDSelSHZud1d3dWxzSUE/edit

Би өөрийн бичсэн шүлгүүдээс ''Боржигоны бор тал'' ийг их тоодог юм. Арай дөнгүүр нь юмдаа. Б. Лхагвасүрэн

Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь


Үгийн ид шид

Үгийн ид шид

Үг бол маш хүчирхэг зэвсэг гэдгийг 20 дугаар зуунд нейролингвистик программчлал нотолсон байна. Үгийг зохих ёсоор зохион байгуулж, хэмнэлтэйгээр дуудахад хүний сэтгэхүйд хүчирхэг нөлөө үзүүлдэг гэдгийг эртнээс мэддэг байсан бөгөөд домын ухааны бүтэц тэр чигээрээ үгийн ид шид дээр суурилж байдаг. Орчин үеийн ШУ домын бүх нууцыг тайлжээ.Дорнын гүн ухаанд орчлон ертөнцийн бүх юмс нэр – хэлбэрээр / нама рупа / илэрдэг, орчлонгийн бичил хувилбар болох хүмүүнд нэр хэлбэрээр нөхцөлдөөгүй нэг ч бодлын долгион нэг ч читта вритти байдаггүй гэж үздэг. Аливаа хэлбэрийн дотоод агуулга цөм нь Нэр /нама/ болно. Хүмүүний ухаанд үүсэх бодлын долгион эхлээд үг хэлбэрээр илэрч дараа нь тодорхой хэлбэр дүрсийг олно. Сансрын түвшинд туурвигч Брахма буюу сансрын оюун санаа илрэхдээ эхлээд үгээр өөрийгөө илэрхийлээд дараа нь хэлбэржиж, орчлон ертөнцийг үүсгэдэг.

Монгол хэлний дүрэм 3

Эгшиг зохицох ёс

Дүрэм №8.
Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.

Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

Гажилт:
1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм №9.
Эгшиг уруулын талаар зохицохдоо:

1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө

Гажилт:

1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

Монгол хэлний дүрэм 2

Эгшиг үсгийн тухай

Дүрэм №3.Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.


Дүрэм №4.
Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.

Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.


Дүрэм №5.
Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.
- Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
- Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
- И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.


Дүрэм №6.
Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.


Дүрэм №7.
Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ.
Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ.
Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

Монгол хэлний дүрэм 1

Монгол үсгийн цагаан толгой

Дүрэм №1. Монгол цагаан толгой:

1. А а
13. Л л
25. Х х
2. Б б
14. М м
26. Ц ц
3. В в
15. Н н
27. Ч ч
4. Г г
16. О о
28. Ш ш
5. Д д
17. Ө ө
29. Щ щ
6. Е е
18. П п
30. Ъ ъ
7. Ё ё
19. Р р
31. Ы ы
8. Ж ж
20. С с
32. Ь ь
9. З з
21. Т т
33. Э э
10. И и
22. У у
34. Ю ю
11. Й й
23. Ү ү
35. Я я
12. К к
24. Ф ф



Дүрэм №2.
Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

Өвөр монгол, Монголчуудын хамтын бүтээл


2015-01-27

Монгол хэл, уламжлалт бичиг үсэг тусгаар тогтнолын мөнхийн баталгаа мөн

Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг  бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол  хэл, бичиг, үсгийн  тухай   бичмээр санагдаад ерөөс болдоггүй ээ.
Юуны түрүүнд Монгол хэл, бичиг үсгийн түүхэн  хөгжлийн талаар товч өгүүлсү.
 Их эзэн Богд Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол үндэстэн (Монгол угсаатан ) гэж оршин байх үндсийг тавьсан XIII зууны эхнээс эхлээд  монгол бичгийг монгол хэл,  аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирсэн нь  түүхэн үнэн.
Өгүүлэн буй тэр л үеэс Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга  нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс Төрийн албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг  агаад  Монголчууд эхэндээ  уг бичгийг  "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан аж.

“Чихний чимэг” түүх болох уу?

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугай алдарт “Монгол хэл” шүлэгтээ:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би
!... хэмээн эх хэлээ магтан дуулсан байдаг. Энэхүү шүлэг бол монгол хүн бүр цээжлэн уншиж, бахархан санаж байх, нандин бүтээл. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй  гайхамшигтай хэл гэдэг. Манай томоохон зохиолчоос нэгэн сэтгүүлч “Манай уран зохиол хэзээ дэлхийн төвшинд орчуулагдах бол” гэж асуухад нь тэр эрхэм “Дэлхий хэзээ монголчуудын хэлэх гэсэн санааг утга төгс орчуулж чадах хэлтэй болно, тэр цагт л. . . ” хэмээн ам бардам хариулсан гэдэг.