Showing posts with label Онгод хийморь. Show all posts
Showing posts with label Онгод хийморь. Show all posts

2015-03-18

Хийморь лундааг дуудагч хийморийн дарцаг

Хүний хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж 4 дараалалтай байдаг байна. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйж, байдгаас гадна зарим тохиолдолдол гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ. Энэхүү сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас Монголчууд хийморь лундаагаа засахаар хийморийн дарцаг хийсгэдэг байна. Ингэхдээ гахай хонь туулай, бар морь нохой, хулгана луу бич, тахиа үхэр могой гэж ивээл жилээр нь 4 ангилсан хийморийн дарцаг хийсгэдэг уламжлалтай юм байна.Тиймээс сар шинийн энэ өдрүүдэд хийморийн дарцаг хийсгэвэл бүтэн жилийн турш хийсч эр хүний хийморь лундааг өргөж байдаг ажээ.