О.Самбуудорж
Товч агуулга. Зохиогч энэ өгүүлэлд монгол хэлний “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос)”, “үнэр, үнэс(эх), хүнс (хүнэс)”, “хямар-, хярам”, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн утга, гарлын талаар өгүүлнэ. Тухайлбал “илүү, үлэмж” хэмээх хоёр үгийн нэг гаралтай болохыг үгийн утгын холбоо, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс, түүнчлэн нутгийн аялгуу, алтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар тайлбарлан өгүүлсэн болно.