Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол хэл, бичиг, үсгийн тухай бичмээр санагдаад ерөөс болдоггүй ээ.
Юуны түрүүнд Монгол хэл, бичиг үсгийн түүхэн хөгжлийн талаар товч өгүүлсү.
Их эзэн Богд Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол үндэстэн (Монгол угсаатан ) гэж оршин байх үндсийг тавьсан XIII зууны эхнээс эхлээд монгол бичгийг монгол хэл, аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирсэн нь түүхэн үнэн.
Өгүүлэн буй тэр л үеэс Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс Төрийн албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг агаад Монголчууд эхэндээ уг бичгийг "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан аж.