2015-03-18

Миний нутаг-Арын сайхан хангай

"Сэтгэлийн булаг" Далантай, Эрдэнэцэцэг


Залуу эзэгтэй нарт зөвлөх нь

ИДЭЭНИЙ ДЭЭЖ-МОНГОЛ ЦАЙ

Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдах боловч  орц найрлага,  хийх аргаар нь ердийн цай, хийцтэй цай, тостой цай, аяганы хийцтэй буюу махны орцтой цай, эмийн өвс, ургамлын цай, эмчилгээний цай гэхчилэн хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Хэдийгээр монгол түмэн цай хэмээх энэ гайхамшигт ундааг нийтлэг хэрэглэдэг ч бас ястан үндэстэн, газар газрын онцлог ялгаа бий.  Тухайлбал, Өмнөговь аймагт цагаан будаагаар хийцэлж дотор нь тэмээний махан борц хийж чанасан цай уудаг бол Дундговийнхон цайгаа буцалмагц шаарыг нь шүүж сүлээд дахин буцалгаж үүндээ нимгэн зүссэн мах, хонины сүүл хийж уух дуртай аж. Харин Ховд нутгийнхан цай чанахдаа эхлээд тогоогоо тосолж халаасны дараа сүүгээ хийж цайны идээ нэмж зөөлөн галаар буцалгасны дараа ус нэмж хужир, давс, тосоор амт тохируулан олон дахин самарч буцалгадаг. Тэд ингэж хийсэн аагтай шаргал цайндаа боорцог хийж ууж заншжээ.  Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг мэхээртэй цай гэнэ. Манай орны дорнод хэсэгт амьдардаг ардууд хэрлэн цай гэж нэрлэдэг нэгэн цай хийж уудаг.. Үүнийг ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж хийнэ. Харин Төв аймагт цайг гол төлөв хийцэлж уудаг. Ингэхдээ хонины сэмж, сүүлийг хайлуулж шар будаагаар хийцэлсэн цайндаа цагаан тос, ээзгий, хорхой ааруул дэвтээж уух дуртай аж. Түүнчлэн шар будаагаар хийцэлж дотор нь хонины нэг үе сүүл, дунд чөмөгний таллаж ташсан яс хийгээд зөөлөн галаар буцалгаж хийсэн цай алжаал ядаргаа тайлдаг хэмээн энэ нутгийн хөгшчүүл хуучилдаг.

Афоризм бол амьдралыг харах үзэл, Амьдралыг дүгнэх чадвар

Захидал /сургамжит өгүүллэг/

Захидал /сургамжит өгүүллэг/
Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.
Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.
Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.

Монгол хэлний зарим үгийн гарал ба алтай овгийн хэлнүүдийн жишээ

О.Самбуудорж
Товч агуулга. Зохиогч энэ өгүүлэлд монгол хэлний “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос), “үнэр, үнэс(эх), хүнс (хүнэс)”, “хямар-, хярам”, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн утга, гарлын талаар өгүүлнэ. Тухайлбал “илүү, үлэмж” хэмээх хоёр үгийн нэг гаралтай болохыг үгийн утгын холбоо, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс, түүнчлэн нутгийн аялгуу, алтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар тайлбарлан өгүүлсэн болно.

Хийморь лундааг дуудагч хийморийн дарцаг

Хүний хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж 4 дараалалтай байдаг байна. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйж, байдгаас гадна зарим тохиолдолдол гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ. Энэхүү сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас Монголчууд хийморь лундаагаа засахаар хийморийн дарцаг хийсгэдэг байна. Ингэхдээ гахай хонь туулай, бар морь нохой, хулгана луу бич, тахиа үхэр могой гэж ивээл жилээр нь 4 ангилсан хийморийн дарцаг хийсгэдэг уламжлалтай юм байна.Тиймээс сар шинийн энэ өдрүүдэд хийморийн дарцаг хийсгэвэл бүтэн жилийн турш хийсч эр хүний хийморь лундааг өргөж байдаг ажээ.